СИСТЕМ
Сайн байна уу та? Өглөөний мэнд.
УВС АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

УВС АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2019 оны 12 сарын 30-ны өдрийн 86 тоот албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 1.3.2, 2.1-д заасныг үндэслэн Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Баруунтуруун, Давст, Цагаанхайрхан сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалын сонгон шалгаруулах зарыг олон нийтэд мэдээлж байна.
Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна.


Нэг. Дараах болзлыг хангасан албан хаагч, иргэн шалгалтад бүртгүүлнэ:
- Монгол Улсын иргэн байх;
- Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
- Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх;
- Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх.


Хоёр. Албан тушаалд тавигдах тусгай шаардлага

Ангилал
зэрэглэл
Дэс түшмэл, ТЗ-5
Боловсрол Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжил

Бизнесийн удирдлага, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, боловсрол судлал, эрх зүй

Мэргэшил Богино, дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх
Туршлага Туслах түшмэлийн албан тушаалд, эсхүл мэргэжлээрээ ажилласан байх
Ур чадвар Дүн
шинжилгээ
хийх
- албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулах;
- гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах;
- бусад.
Асуудал
шийдвэрлэх
- хууль тогтоомжийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх;
- өөрийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавьж чаддаг;
- бүтээлч, шинийг санаачлагч, үр дүн, нөлөөг урьдчилж
тооцдог;
- албан үүргээ мэргэжлийн түвшинд бүрэн хариуцах;
- бусад.
Багаар
ажиллах
- өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт
олонтой хуваалцаж хамтран ажиллах;
- багийн хүрээнд өөрт оногдсон үүргээ гүйцэтгэх;
- багийн зорилго, үйл ажиллагааг ойлгох, хүрээлэлд дасан
зохицох, үр бүтээмжтэй ажиллах;
- бусад.
Бусад - ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
- төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдлөг
болгон ажиллах;
- компьтерын хэрэглээний текстэн, хүснэгтэн, үзүүлэн
бэлтгэх програм болон мэдээллийн технологийн тоног
төхөөрөмжийг ашиглах чадвартай байх;
- албан ажлын чиг үүргийнхээ дагуу зөвлөгөө мэдээллээр
хангаж ажиллах чадвартай байх;
- төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн чадвартай
байх;
- бусад.

 

Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг Уг ажлын байрны сонгон шалгаруулалтад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас эсхүл төрийн жинхэнэ албан тушаалын нөөцөд байгаа иргэд бүртгүүлэх боломжтой бөгөөд “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.3-т заасан дарааллын дагуу нөхнө. Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид бүртгүүлээгүй тохиолдолд төрийн жинхэнэ албан тушаалын нөөцөд байгаа иргэд сонгон шалгаруулалтад оролцоно.
- Төрийн албан хаагчийн анкет;
- Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;
- Иргэний үнэмлэхний хуулбар, эх хувийн хамт;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн хуулбар, эх хувийн хамт /Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/;
- Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, эх хувийн хамт /албан тушаалын тодорхойлолтын туршлагын шаардлагад заасны дагуу туслах түшмэлийн ангилалд ажилласныг нотлох тушаал, шийдвэрийг холбогдох байгууллагаас хуулбарлан авч ирэх бөгөөд байгууллагын “Хуулбар үнэн” тэмдэг даруулж хавсаргах/;
- “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг;
- 2017 - 2019 оны төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас /холбогдох байгууллагаас авч ирэх бөгөөд байгууллагын “Хуулбар үнэн” тэмдэг даруулж хавсаргах/;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт.
Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.


Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын 311 тоот өрөөнд 2020 оны 2 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд 09:00-12:30, 13:30-17:00 цагийн хооронд хүлээн авна.
Бүртгүүлэхээр ирсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг комисс нягтлан шалгана.
Холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэнийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.

Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь
Сонгон шалгаруулалтыг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын 313 тоот цахим хурлын танхимд 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр дараах агуулгын хүрээнд зохион байгуулна. Үүнд: (уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.)
1. Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;
2. Дүн шинжилгээ хийх чадвар;
3. Асуудал шийдвэрлэх чадвар;
4. Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар;
5. Багаар ажиллах чадвар;
6. Оролцогчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин.
Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтад орох иргэд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
УВС АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ
Холбоо барих утас: 70453620, 99457722

 

-оОо-

НИЙТЭЛСЭН : 2020-01-24 14:34:38, Л.Амарсанаа, Улаангом
© Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 2020 он
  • Мэйл : uvs@ndaatgal.mn
  • Утас : 70452910 99451991 95091992
  • Факс : 70452910