СИСТЕМ
Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын төрөлжсөн мэргэжлийн эмчийн сонгон шалгаруулалтад урьж байна. Лавлах утас: 95451188, 91851188

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Огноо: 2022-02-15

Сонгон шалгаруулалтын нэр:

               Засгийн газрын 2021 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 67 дугаар тогтоолоор  батлагдсан “Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын дүрэм”-ийн 2 дэх хэсгийн 2.17, 2.18 дахь заалтыг үндэслэн

           Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын төрөлжсөн мэргэжлийн эмчээр дотор, мэдрэл, гэмтэл мэс заслын төрөлжсөн мэргэжлийн эмчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

          Нийгмийн даатгалын хэлтэс нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын төрөлжсөн мэргэжлийн эмчээр ажиллах сонирхолтой мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Төрөлжсөн мэргэжлийн эмчид тавигдах шаардлага:

               * Мэргэжил (мэргэшил)-ээрээ 5-аас доошгүй жил ажилласан, мэргэжлийн үйл ажиллагаа

                 эрхлэх зөвшөөрөлтэй их эмч

               * Мэргэжлийн алдаа, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, ял шийтгэлгүй байх

               * Ашиг сонирхолын зөрчилгүй

               * Эмчийн мэргэжлийн зэрэгтэй байх

               * Анагаах ухааны магистраас дээш боловсролын зэрэгтэй

               * Багаар ажиллах, үнэлгээ, дүгнэлт өгөх чадвартай

               * Эрүүл мэндийн байгууллагын нэгж хэсгийг удирдаж байсан туршлагатай байх

Бүрдүүлэх материал:

             *Нэр дэвшигчийн өөрийн хүсэлт

             *Цахим үнэмлэхийн хуулбар

             *Анкет (төрийн албан хаагчийн А,Б маягтаар)

             *Боловсролын диплом, мэргэжлийн болон мэргэшлийн зэргийн үнэмлэхийг нотариатаар 

              баталгаажуулсан хуулбар

             *Нэр дэвшүүлсэн байгууллагаас гаргасан ажил байдлын болон мэргэжлийн алдаа, ёс зүйн

               зөрчил гаргаж байгаагүй тухай тодорхойлолт

             *Нэр дэвшүүлсэн байгууллагын санал

             *Нэр дэвшүүлэх саналыг хэлэлцсэн хурлын тэмдэглэл

  Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын төрөлжсөн мэргэжлийн эмчид тавигдах шаардлагыг хангаагүй болон бүрдүүлэх материалыг дутуу ирүүлсэн мэргэжилтнийг сонгон шалгаруулалтанд бүртгэхгүй.

Хугацаа: Нэр дэвшигчийн материалыг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 12.00 цагаас өмнө доорхи хаягаар хүлээн авч 2022 оны 3 дугаар сарын 15-ны 14.00 цагт нээнэ.

         Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчид битүүмжлэн ирүүлнэ үү.

    Жич: Сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 95451188, 91851188 утсаар лавлана уу?

 

НИЙТЭЛСЭН : 2022-02-19 11:51:03, Л.Амарсанаа, Улаангом