СИСТЕМ
ШИМТГЭЛИЙН ТАЙЛАНГАА ТООН ГАРЫН ҮСГЭЭР ИЛГЭЭХИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР “NEW COMPASS” ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА.

Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь ажил олгогчдыг нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа тоон гарын үсгээр илгээхийг дэмжих зорилгоор “NEW COMPASS”  ХХК-тай хамтран ажиллаж байна.

Тус компани нь эхний нэг жил ашиглах тоон гарын үсгийн эрхийг үнэ төлбөргүй олгож байгаа тул ажил олгогч та бүхнийг хамтран ажиллахыг хүсье.

Тоон гарын үсэг авах, тоон гарын үсгээр тайлан илгээх талаарх мэдээллийг Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 99451991 дугаараас лавлана уу.

НИЙТЭЛСЭН : 2022-02-19 11:58:07, Л.Амарсанаа, Улаангом