СИСТЕМ
АЖЛЫН БАЙРНЫ ЗАРЛАЛ

Нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалд хамрагдаагүй ажил олгогч, ажилтан, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийг нийгмийн даатгалд хамруулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын ач холбогдол, хууль тогтоомжийг ажил олгогчид, иргэд, даатгуулагчдад сурталчлан таниулах, нийгмийн даатгалын үйлчилгээний талаар судалгаа, үнэлгээ хийх ажилд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий орон тооны бус төлөөлөгч сонгон шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

  • Нийгмийн даатгалын хууль, тогтоомжийн мэдлэгтэй;
  • Ял шийтгэл эдэлж байгаагүй;
  • Банк, санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодод хугацаа хэтэрсэн өр төлбөргүй;
  • Тухайн орон нутагт байнга оршин суугч, эрх зүйн чадамжтай, Монгол улсын иргэн байх;

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээний хуулбар;
  • Цагдаагийн газрын гэмт хэрэгт холбогдолгүй тухай цахим тодорхойлолт;
  • Банк, санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодод хугацаа хэтэрсэн өргүй тухай цахим лавлагаа;

Дээрх шаардлагыг хангасан иргэдийн материалыг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны 17:00 цаг хүртэл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 301 тоот өрөөнд хүлээн авна.

Холбогдох мэдээллийг 70453425, 99451991 дугаараас лавлана уу.

Нийгмийн даатгалын хэлтэс

НИЙТЭЛСЭН : 2022-04-21 10:59:05, Л.Амарсанаа, Улаангом